Эрүүл мэндийн булан
Ширээний теннис
Нийтлэлүүд
Нийтлэл удахгүй нэмэгдэнэ.
Манай төслүүд
Төлөвлөж буйАхмад настны эрүүл насжилт — ширээний теннис
Хороо, ахмадын төвүүдэд 60-аас дээш насны иргэдэд долоо хоногт 2 удаа ширээний теннисний хичээл зохион байгуулж, 6 сарын хугацаанд тэнцвэр, хүч, даралт, амьдралын чанарын өөрчлөлтийг хэмжинэ. Үр дүнгээр эрүүл мэндийн зардал хэмнэлтийн зардал-үр ашгийн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж гаргана.
Бусад · 6 сар (санхүүжилт шийдэгдсэнээс хойш) · Улаанбаатар, 3 хороо / ахмадын төв
Төлөвлөж буйСургуулийн ширээний теннис — идэвхтэй хүүхэд
Ерөнхий боловсролын сургуулиудад ширээний теннисний ширээ байрлуулж, хичээлийн дараах дугуйлан явуулна. Нэг хичээлийн жилийн турш хүүхдийн биеийн хөгжил, хөдөлгөөний идэвх, анхаарал төвлөрөл, сурлагын үзүүлэлтийн өөрчлөлтийг харьцуулан хэмжинэ.
Бусад · 1 хичээлийн жил (9 сар) · Улаанбаатар, 5 ерөнхий боловсролын сургууль
Төлөвлөж буйБайгууллагын эрүүл ажилтан — ажлын байрны хөдөлгөөн
Байгууллагуудын ажлын байранд ширээний теннисний цэг байгуулж, ажилтнуудын өдөр тутмын хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ. Ажилтны эрүүл мэндийн үзүүлэлт, өвчний чөлөө, бүтээмжийн өөрчлөлтийг хэмжиж, байгууллагад ногдох өгөөжийг (ROI) тооцоолно.
ЭМ-ийн ЭЗ · 6 сар · Улаанбаатар, 5–10 байгууллага