Бидний тухай

Макро эдийн засаг ба эрүүл мэнд ТББ

2003 онд байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага

Эрхэм зорилго

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагад дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийг судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжөөр хангах.

Танилцуулга

Макро эдийн засаг ба эрүүл мэнд (МЭЗЭМ) ТББ нь 2003 оны 12-р сарын 12-нд байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Бид шинээр тулгарч буй асуудлуудад нийгэм, эдийн засгийн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргагчид болон иргэний нийгэмд зөвлөгөө өгч, төрийн өндөр түвшний оролцогч талуудад бодлогын зөвлөмж хүргэдэг.

Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд эдийн засгийн таамаглалын загвар боловсруулах, эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн чиглэлээр хавсарга судалгаа хийхээс гадна жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Бидний судалгаа, зөвлөх үйл ажиллагаа олон улсын сайн туршлагад нийцдэг.

Бидний баг

Манай байгууллага Удирдах зөвлөлийн 9 гишүүн, 20 гаруй судлаач, зөвлөхтэй. Гишүүдийн 36 хувь нь докторын, 46 хувь нь магистрын, бусад нь бакалаврын зэрэгтэй.

Гишүүд маань эдийн засаг, санхүү, статистик, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилт, төрийн удирдлага ба бодлого, эрх зүй, математик, бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Тэдний талаас илүү нь төрийн байгууллага, олон улсын байгууллага, их сургууль, судалгааны хүрээлэнд 20-иос дээш жил ажилласан туршлагатай. Манай мэргэжилтнүүд «Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030», «Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль»-ийг боловсруулахад үндэсний зөвлөхөөр ажиллаж, бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, ЖДҮ-ийн санхүүжилт ба хөгжил, макро загварчлалын чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалт явуулсан.

Гүйцэтгэсэн ажлууд

Макро эдийн засаг

  • Засгийн газрын бодлогын судалгааны хүрээлэн байгуулах институц, зохион байгуулалт, техникийн дүн шинжилгээ — Сангийн яам, 2018
  • Банкнаас ЖДҮ-д олгож буй зээлийн үнэлгээ — REACH төсөл, 2017
  • «Монгол Улсын тогтвортой хөгжлийн загвар» — Олон улсын монголч эрдэмтдийн хурал, 2017
  • Нийлүүлэлт, ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийн шинжилгээ — Үндэсний статистикийн хороо, 2016
  • «Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн гарын авлага» — Сангийн яам, 2015
  • Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн дүн шинжилгээний бодлогын баримт бичиг — Улсын Их Хурал, 2013
  • «Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал» — Russian Eurasian Economy and Society, 2014/05, №981
  • «Монгол Улсад урт хугацаатай санхүүжилтийн хэрэгцээ», 2013
  • Монгол Улсын дэд бүтэц, аж үйлдвэр, санхүүгийн бүтцийн сорилтууд — Хитоцубаши их сургууль, Япон, 2010

Эрүүл мэндийн эдийн засаг ба санхүүжилт

  • Улсын төсөв болон ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг (DRG) боловсруулах тайлан — АХБ, 2020
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртгийн шинжилгээ — 2020
  • Монгол Улсын эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлээс хамгаалалтын шинжилгээ — ДЭМБ, 2017
  • Эрүүл мэндийн салбарын стратегийн худалдан авалт — ДЭМБ, 2017
  • Санхүүгийн эрсдэлээс хамгаалалт ба улсын зардлын хүртээмжийн шинжилгээ — ДЭМБ, 2015
  • Эмзэг бүлгийн өрхийн эрүүл мэндийн зардлын судалгааны тайлан — АХБ, 2012
  • Монгол Улсын «Шилжилтийн үеийн эрүүл мэндийн тогтолцоо» (HiT) тайлан — ДЭМБ, 2012
  • ДЭМБ-ын аргачлалаар өрхийн эрүүл мэндийн төлбөрийн хуваарилалт, сүйрлийн зардлын шинжилгээ — ДЭМБ, 2011
  • Нийгмийн эрүүл мэндийн даатгалд төвлөрсөн Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тойм (OASIS аргачлал) — ДЭМБ, 2011
  • Монгол Улсад эрүүл мэндийн үндэсний тооцоог (NHA) институцижуулах — Дэлхийн банк, 2010
  • «Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба нөөцийн хуваарилалт» — Нээлттэй нийгэм форум, 2008
  • «Эрүүл мэндийн даатгалын гарын авлага» — ДЭМБ, Эрүүл мэндийн яам, 2007
  • Ази, Номхон далайн бүсийн SHA-д суурилсан эрүүл мэндийн тооцоо: Монгол Улс — ЭЗХАХБ, 2007
  • «Эрүүл мэндийн технологийн судалгаа» — Эрүүл мэндийн яам, 2007
  • ДЭМБ-ын «Макро эдийн засаг ба эрүүл мэнд: эдийн засгийн хөгжлийн төлөө эрүүл мэндэд хөрөнгө оруулах нь» номын орчуулга, 2005
  • Ази, Номхон далай, Зүүн өмнөд Азийн орнуудын яаралтай тусламж, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн стратегийн орчуулга

Бизнес, төслийн үнэлгээ

  • Монгол Улсын Засгийн газар ба ЖАЙКА-гийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй «Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр шатлалт зээлийн төсөл»-д KRI Co., Ltd-ийн туслан гүйцэтгэгчээр 2011 оноос ажиллаж байна.
  • 50 гаруй жижиг, дунд үйлдвэрт зөвлөгөө өгч, төслийн үнэлгээ хийсэн.

Хөгжлийн бодлого, хяналт-шинжилгээ, үнэлгээ

  • Манай мэргэжилтнүүд «Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030», «Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль»-ийг боловсруулахад оролцсон.
  • «Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний гарын авлага»-ыг хамтран бичсэн — НҮБХХ, Сангийн яам, 2015

Мэндчилгээ

Д.Чимэддагва

Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрье!


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Гро Харлем Брундтландын санаачилгаар 2000 онд дэлхийн эдийн засгийн хөгжилд эрүүл мэндийн оруулах хувь нэмэр, цар хүрээг үнэлэн дүгнэх зорилгоор Макро эдийн засаг ба Эрүүл мэнд хэмээх түр хороо байгуулагдаж судалгаанд суурилсан илтгэлүүдийг боловсруулсан.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд Макро эдийн засаг ба эрүүл мэнд (МЭЗЭМ) ТББ нь дотоодын боловсон хүчний чадавхад суурилан эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудалд судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж гаргах замаар Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан.

Манай байгууллага өнгөрсөн 17 жилийн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Макро эдийн засаг болон эрүүл мэндийн эдийн засаг, санхүүгийн чиглэлээр 30 орчим судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулаад байна.

Манай судлаачдын 36 хувь нь доктор, 46 хувь нь магистр, 18 хувь нь бакалавр цолтой судлаачид байна.

Бид оюун ухаан, мэдлэг чадварыг дээдэлдэг хүн бүхэнтэй хамтран улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

ХҮНДЭТГЭСЭН

ТЭРГҮҮН

Д.ЧИМЭДДАГВА

Д.Чимэддагва

Гүйцэтгэх захирал

Үйл ажиллагаа

01

Бодлогын судалгаа

Төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөлд нотолгоонд суурилсан дүн шинжилгээ, үнэлгээ хийнэ.

02

Хавсарга судалгаа

Эдийн засгийн таамаглалын загвар, салбар хоорондын тэнцэл, эрүүл мэндийн санхүүжилтийн судалгаа.

03

Зөвлөх үйлчилгээ

Олон улсын байгууллага, яам, агентлагт олон улсын сайн туршлагад нийцсэн зөвлөгөө өгнө.

04

Сургалт

Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт явуулна.

Бүтэц

Удирдах зөвлөл

9 гишүүн

Гүйцэтгэх захирал
Макро эдийн засгийн баг
Эрүүл мэндийн эдийн засгийн баг
Бизнес төлөвлөгөө, төслийн үнэлгээний баг
Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг