Төлөвлөж буйСпорт ба нийгмийн эрүүл мэнд

Сургуулийн ширээний теннис — идэвхтэй хүүхэд

Ерөнхий боловсролын сургуулиудад ширээний теннисний ширээ байрлуулж, хичээлийн дараах дугуйлан явуулна. Нэг хичээлийн жилийн турш хүүхдийн биеийн хөгжил, хөдөлгөөний идэвх, анхаарал төвлөрөл, сурлагын үзүүлэлтийн өөрчлөлтийг харьцуулан хэмжинэ.

5

сургууль (зорилт)

500

сурагч хамрагдана

3×

долоо хоногт дугуйлан

9 сар

эхэн ба төгсгөлийн хэмжилттэй

Яагаад энэ төсөл вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 5–17 насны хүүхэд, өсвөр үеийнхэнд өдөрт дунджаар 60 минут дунд болон их эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Гэвч хотын хүүхдүүдийн дийлэнх нь энэ хэмжээнд хүрдэггүй бөгөөд урт өвөл, агаарын бохирдол нь гадаа хөдөлгөөн хийх боломжийг улам хязгаарладаг.

Ширээний теннис нь жижиг талбайд, цаг агаараас үл хамааран, бага зардлаар олон хүүхэд ээлжлэн тоглох боломжтой. Хурдан хариу үйлдэл, нүд-гарын зохицолдоо шаарддаг тул хөдөлгөөний чадвараас гадна анхаарал төвлөрөлд эерэг нөлөөтэй эсэхийг судлах сонирхолтой.

Юу хийх вэ?

  • Тоног төхөөрөмж: сургууль бүрт 2–4 ширээ, цохиур, бөмбөг.
  • Дугуйлан: мэргэшсэн дасгалжуулагч, биеийн тамирын багштай хамтран долоо хоногт 3 удаа хичээлийн дараах дугуйлан явуулна. Багш нарт ширээний теннисний суурь сургалт өгнө.
  • Хэмжилт: хичээлийн жилийн эхэн ба төгсгөлд биеийн жингийн индекс, тэнцвэр, хурд, хариу үйлдэл; хөдөлгөөний идэвх (асуумж); анхаарал төвлөрөлийн тест; сургуулийн сурлагын дүн (нэргүйжүүлсэн).
  • Харьцуулалт: хөтөлбөр хэрэгжүүлээгүй ижил төстэй сургуулийн сурагчидтай харьцуулна.

Хүлээгдэж буй үр дүн

  • Сургуулийн орчинд хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх хямд загварын үр нөлөөний тоон үнэлгээ.
  • Нэг хүүхдэд ногдох зардлын тооцоо, бусад сургуульд өргөжүүлэх гарын авлага.
  • Боловсролын болон эрүүл мэндийн байгууллагад хүргэх бодлогын зөвлөмж.

Хамтран ажиллах

Сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөл, ширээний теннисний клуб, ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. МЭЗЭМ ТББ хэмжилт, үнэлгээ, тайлагналыг хариуцаж, санхүүжилтийн зарцуулалтыг ил тод нийтэлнэ.

Эх сурвалж: WHO guidelines on physical activity and sedentary behaviour, 2020.

Бусад төсөл