Н.Одмаа

Н.Одмаа

Эдийн засаг, бизнесийн удирдлага

Намтар

Н.Одмаа нь Болгар дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр, 2012 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Н.Одмаа нь 2013-2016 онд Сангийн яам, НҮБХХ-ийн хамтарсан төслүүд дээр үндэсний зөвлөхөөр ажиллаж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030,” 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, Засгийн газраас 2016 онд баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг боловсруулахад оролцсон. Мөн тэрээр салбарын яамд, нутгийн захиргааны захиргааны байгууллагын албан хаагчдад хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр олон сургалт, семинар удирдан явуулсан туршлагатай бөгөөд хөгжлийн эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн нөөцийн удирдлагын талаар судалгаа хийх сонирхолтой. Н.Одмаа нь 2018 оноос Шинэ Зеланд улсын Массей их сургуульд докторантаар суралцаж байна.

Бүтээлийн жагсаалт

  1. 1“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030: Үндэслэл, хамрах хүрээ.” Улаанбаатар,
  2. 2“Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний гарын авлага. ”Улаанбаатар,
  3. 3“Хөгжлийн бодлого төлөвлөлт ба хүртээмжтэй өсөлт.” Өдрийн сонин, 2015 он 9 сар.
  4. 4“Байгалийн нөөцийн хараалаас зайлсхийх нь: Монгол Улс Чили Улсаас юу суралцаж болох вэ?”Asian Journal of Public Affairs, Дугаар. 4. 2, 2012. хуудас. 39-52.
  5. 5“Тогтвортой хотжилт.” Байгаль орчин ба экологи,Дугаар 25.26, 2010, хуудас. 38-39.