Б.Булганчимэг

Б.Булганчимэг

Хүүхдийн эмч, судлаач

Намтар

Б.Булганчимэг нь Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөж Филиппиний их сургуульд Эмнэлгийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хүүхдийн болон статистикч эмч, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд судлаач, удирдлагын албаны дарга, ЭМЯ-нд Санхүү эдийн засгийн удирдлага төлөвлөлийн газарт орлогч дарга, олон улсын байгууллагуудад зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байсан.
Эрүүл мэндийн мэдээллийн технологи, Эрүүл мэндийн мэдээлэл зүй, Эрүүл мэндийн удирдлага, Эрүүл мэндийн тогтолцооны судлагаа, Эрүүл мэндийн тусламжийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн шинэчлэлт өөрчлөлт, Гүйцэтгэлд суурилсан удирдлага зэрэг сэдвээр Малайз, Филиппин, Солонгос, Швед, Япон улсуудад мэргэжил дээшлүүлсэн.

Бүтээлийн жагсаалт

  1. 1“Улсын төв эмнэлэгт хэрэгжсэн төлбөрт үйлчилгээ, хавсарсан төлбөрийн үнэлгээ” менежементийн судлагаа;
  2. 2Шилжилтийн үеийн эрүүл мэндийн тусламжийн тогтолцоо: Монгол, Европын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын судлагааны төв, 2007 он;
  3. 3ДЭМБ, сонгосон аймаг, дүүргийн эмнэлгүүдэд менежментийн хувьчлалын нөлөөг харьцуулан судласан судалгаа, 2008 он;
  4. 4ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн дунд хугацааны үнэлгээ, 2008 он;
  5. 5Шилжилтийн үеийн эрүүл мэндийн тусламжийн тогтолцоо: Монгол, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын судлагааны төв, 2013 он;