Шинэ судалгааны чиглэл
Спорт ба нийгмийн эрүүл мэнд
Биеийн хөдөлгөөний хомсдол бол халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд эрүүл мэндийн зардал, хөдөлмөрийн бүтээмжээр дамжин эдийн засагт шууд нөлөөлдөг. Бид спорт, идэвхтэй хөдөлгөөнд оруулах хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөжийг тооцож, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулна.
~500 сая
Хөдөлгөөний хомсдол хэвээр байвал 2020–2030 онд дэлхий даяар үүсэх халдварт бус өвчин, сэтгэцийн эмгэгийн шинэ тохиолдол.
Эх сурвалж: ДЭМБ, Global status report on physical activity 2022 ↗$27 тэрбум
Эдгээр урьдчилан сэргийлэх боломжтой өвчний эрүүл мэндийн тогтолцоонд учруулах жилийн зардал.
Эх сурвалж: ДЭМБ, 2022 ↗150–300 мин
Насанд хүрэгчдэд зөвлөдөг 7 хоногийн дунд эрчимтэй хөдөлгөөн — дугуй унах, түргэн алхах, ширээний теннис.
Эх сурвалж: ДЭМБ, Physical activity guidelines 2020 ↗Тооцоолуур
Хөдөлгөөн хэдэн төгрөгийн өгөөж өгөх вэ?
Өөрийн, эсвэл байгууллага, хорооныхоо биеийн хөдөлгөөнийг оруулаад эрүүл мэнд, шатахуун, агаарын чанарт ямар өгөөж өгөхийг ойролцоогоор харна уу.
Хөдөлгөөний төрөл
Тооцоолсон өгөөж
- Нас баралтын эрсдэл
- −36%
- Шатаах илчлэг / 7 хоног
- 1 190 ккал
- Эрүүл мэндийн зардлын ойролцоо хэмнэлт / жил
- 106 800₮
- Шатахууны хэмнэлт / жил
- 514 800₮
- CO₂ бууралт / жил
- 457 кг
Тооцооны таамаглал, эх сурвалж
- Хөдөлгөөний эрчим (MET): Compendium of Physical Activities (Ainsworth et al., 2011).
- Эрсдэлийн бууралт: Arem et al., JAMA Internal Medicine, 2015 (661 мянган хүний судалгаа).
- ДЭМБ (2020): насанд хүрэгчид 7 хоногт 150–300 минут дунд эрчимтэй хөдөлгөөн.
- Нэг хүний жилийн эрүүл мэндийн зардал 600 000₮; эрсдэлийн бууралтын 50% нь зардлын хэмнэлт болно гэж таамагласан.
- Дугуй: ажлын 220 өдөр, хоёр тийш; машин 9 л/100км, шатахуун 2 600₮/л, 2.31 кг CO₂/л.
- Жингийн дундаж 70 кг. Үр дүн ойролцоо бөгөөд хувь хүний эрүүл мэндийн зөвлөгөө биш.
Судалгааны хөтөлбөр
Бидний судлах асуудлууд
01
Хөдөлгөөний хомсдолын эдийн засгийн өртөг
Зүрх судас, чихрийн шижин зэрэг хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл ЭМД-ын сан, улсын төсөвт ямар зардал учруулж байгааг ДЭМБ-ын аргачлалаар тооцох.
02
Дугуйн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өгөөж
Дугуйн зам, дугуйн зогсоолд оруулах нэг төгрөг эрүүл мэнд, цаг хугацаа, түлш, агаарын чанараар хэдэн төгрөгийн өгөөж өгөхийг үнэлэх (ДЭМБ-ын HEAT загвар).
03
Ширээний теннис ба эрүүл насжилт
Ахмад настны тэнцвэр, танин мэдэхүйн чадварыг хадгалах хямд хөтөлбөрүүдийн зардал-үр ашгийн шинжилгээ; спортын клубүүдтэй хамтарсан өгөгдөл цуглуулалт.
04
Сургуулийн биеийн тамир ба хүний капитал
Хүүхдийн биеийн хөдөлгөөн, таргалалт, сурлагын амжилтын хамаарал; сургуулийн спорт заал, хөтөлбөрт оруулах хөрөнгө оруулалтын урт хугацааны өгөөж.
Байгууллагад зориулсан
Зөвлөх үйлчилгээ
Эрүүл ажлын байр хөтөлбөр
Байгууллагын ажилтнуудын хөдөлгөөний түвшинг үнэлж, өвчний чөлөө, бүтээмжид нөлөөлөх хөтөлбөрийн загвар, хэрэгжилтийн хяналтыг санал болгоно.
Санал авах →Спортын нийгэм-эдийн засгийн үр нөлөөний үнэлгээ
Спортын холбоо, клуб, тэмцээний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг тооцож, санхүүжилт, ивээн тэтгэгч татахад шаардлагатай тайлан гаргана.
Санал авах →Спорт байгууламжийн төслийн үнэлгээ
Спорт заал, цэнгэлдэх, дугуйн замын төслийн зардал-үр ашгийн шинжилгээ, ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг боловсруулна.
Санал авах →Спортын клуб, холбоо, байгууллага уу?
Хамтарсан судалгаа, үр нөлөөний үнэлгээний талаар ярилцъя.