☎ +976 9407 6661
Макро эдийн засаг

МбТБС-ын байгууллагын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх нь

Чиглэл
Макро эдийн засаг
Төрөл
Бодлогын зөвлөмж
Он
2023
Хэл
Монгол
Судлаач
Д.Чимэддагва, А.Сайнзаяа
Захиалагч
GIZ

Энэхүү бодлогын судалгааны зорилго нь МБТС-ын байгууллагуудын санхүүжилтийн байдалд үнэлгээ хийж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх санал зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн. Судалгааны ажлын дээрх зорилгын хүрээнд дараах ажлуудыг хийсэн.

1.     МБТС-н байгууллагуудын нөөцийг хуваарилах, төсвийн төлөвлөлт хийх санхүүгийн томьёо, тооцох арга зүй

2.     Сургалтын хөтөлбөрүүдийг Олон улсын стандарт ангилалд суурилан бүлэглэх

3.     Оюутны тоо болон газарзүйн итгэлцүүр тооцох

4.     Дээрх санхүүжилтийн томьёоны дагуу Төрийн болон хувийн өмчийн МТСБ-ын 2024 оны санхүүгийн тооцоолол, судалгааг хийсэн

5.     Мөн туршилтаар сонгосон 7 сургуультай байгуулах үр дүнгийн гэрээний загвар

6.     Гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тус тус боловсруулсан.

Судалгааны үр дүнтэй уялдан дараах зөвлөмжийг санал болгож байна.

1.     Боловсролын тухай хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын дээрх заалтуудыг харахад нэлээд Санхүүжүүлэх журмыг Засгийн газрын тогтоолоор, Нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардлыг санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар заасан байна. Иймд санхүүжүүлэх журам аргачлалаа Засгийн газрын тогтоолоор батлуулах, нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ, санхүүжилтийн томьёо, газарзүйн болон оюутны тооноос хамаарсан итгэлцүүрээ санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах болж байна. Харин Засгийн газраар батлагдах санхүүжилтийн журамдаа Санхүүжилтийн томьёогоо оруулж батлуулах нь зүйтэй болов уу.

2.     МБТС-ын байгууллагуудын нөөцийн хуваарилалт, санхүүжилтийг дараах томьёо ашиглан тооцох

Funding  * GSK

Funding

NS

Tari-Нэг суралцагчид ногдох хувьсах зардал

GSK-Суралцагчийн тоо болон газарзүйн итгэлцүүр

3.     “Түншлэлд суурилсан Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (ТСТМБС) төсөлд хамрагдаж буй 6 сургууль дээр өртгийн тооцоог үйл ажиллагаатай уялдуулан нарийвчлан тооцох, санхүүжилтийн үндсэн томьёог үр дүнгийн үзүүлэлттэй уялдуулах(санал болгож буй үр дүнгийн гэрээ болон шалгуур үзүүлэлтийн), чадамжийн төвийг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэл суурилан нийт төсвөөр (бүхэл дүнгээр) (90:10) санхүүжилт олгох туршилт хийх.

a.     Барилгын ПК

b.     Монгол-Солонгосын ПК

c.      Техник Технологийн ПК (Хувийн)

d.     Дорнодын ПК

e.     Өмнөговь ПК

f.       Завхан ПК

g.     ТСТМБС

4.     Төслөөс боловсруулсан Үйлдэлд суурилсан зардлын тооцооллын EXCEL программыг 2024 онд төрийн өмчийн 37 сургуульд хэрэглэх талаар сургалт явуулах, туршин хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, нэгдсэн цахим системтэй холбох арга хэмжээ авах

Report Performance based financing TVET-231123-F1.pdf

Шинэ цонхонд нээх ↗