- Эрүүл мэндийн эдийн засаг
- Судалгааны сэдэв: “Улсын төсөв болон ЭМД-аас санхүүжүүлэх өвчин, эмгэгүүдийн тохиолдлуудыг оношийн хамааралтай бүлэгт ангилах, өртгийн жинг нэгтгэн тооцох судалгаа”-МЭЗЭМ
Судлаач: Ц.Цолмонгэрэл, Б.Батбаяр
Судалгааны огноо: 2018-2019
Судалгааны агуулга: “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” судалгааны төвийн судлаач Батбаяраар ахлуулсан баг АХБ-ны захиалгаар “Улсын төсөв болон ЭМД-аас санхүүжүүлэх өвчин, эмгэгүүдийн тохиолдлуудыг оношийн хамааралтай бүлэгт ангилах, өртгийн жинг нэгтгэн тооцох судалгааны тайлан”-г боловсрууллаа. Энэхүү ажлын хүрээнд Олон улсын өвчиний 10 дугаар ангилал ба Олон улсын үйлдлийн 9 дүгээр ангилалд суурилан ОХТБ-н ангилалыг боловсруулах,өртөг тооцож, үйл ажиллагааны зураглал хийх ажлуудыг хийж гүйцэтгэв.
- рүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-г, “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ыгтус тус шинэчлэн баталлаа.
- Судалгааны сэдэв: “Монгол улсын Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогын матрицыг ДЭМБ-н арагчлалын дагуу боловсруулах”
Судлаач: Д.Чимэддагва, Э.Эрдэнэчимэг
Судалгааны огноо: 2019
Судалгааны агуулга: Энэхүү матрицын хүрээнд Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны өнөөгийн байдлын үнэлгээг ДЭМБ-н аргачлалын дагуу олон улсын түвшинд харьцуулах боломжийг олгож байна.
- Судалгааны сэдэв: “Монгол улсын өрхийн эрүүл мэндийн сүйрлийн зардлын судалгаа”-МЭЗЭМ
Судлаач: Ц.Цолмонгэрэл
Судалгааны огноо: 2018
Судалгааны агуулга: Монгол улсын өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын дүн шинжилгээг 2011 оноос эхлэн Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байна. Энэ удаагийн дүн шинжилгээнд өмнө хийсэн дүн шинжилгээний тайлан болон 2012-2014 онуудыг нэмж тооцоолсон болон Тогтвортой хөгжил 2030-ын Эрүүл мэндийн зорилтод орсон зарим үзүүлэлтийг нэмж тооцон багцлан он дарааллын хандлагыг гаргалаа. Уг судалгаанд Монгол улсын өрхийн нийгэм эдийн засгийн 2009,2010, 2011,2012,2013 болон 2014 онуудад хийгдсэн судалгааг ашигласан.
- Судалгааны сэдэв: “Анхан шатны тусламж үйлчилгээний өртөгийн судалгаа”
Судлаач: Б.Батбаяр
Судалгааны огноо:
Судалгааны агуулга: Энэхүү ажлын хүрээнд анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулах зорилгоор Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Улаанбаатарын 20 гаруй анхан шатаны байгууллагад судалгаа хийж, тариф шинэчлэх санал боловсруулав. Мөн ЭМД-с санхүүжүүлж буй 4 төрлийн тусламж үйлчилгээний тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчлэх саналыг боловсрууллаа.
- Судалгааны сэдэв: “Эрүүл мэндийн салбарын санхүүгийн нөөцийн хуваарилалт ба худалдан авалт”
Судлаач: Д.Чимэддагва, Б.Батбаяр, Б.Чулуунзагд
Судалгааны агуулга: Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний худалдан авалт, эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлаж нөөцийг хэрхэн хуваарилж байгаа, түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааны үзүүлэлт, үр дүнг хянаж буйд үнэлгээ хийгдсэн. Мөн Монгол улсад Стратегийн худалдан авалтын механизм хэрхэн явагдаж байгаа, түүнд оролцогч талуудын эрх, үүргийн өнөөгийн байдлыг судалж цаашид сайжруулах чиглэлээр бодлогын зөвлөмжүүд гаргасан.
- Судалгааны сэдэв: “Эрүүл мэндийн санхүүжилтийн зохион байгуулалтыг сайжруулах, бэхжүүлэх (OASIS) үнэлгээний аргалалын хүрээнд Монголд хийсэн үнэлгээний тайлан”
Судлаач: М.Инке, Д.Баярсайхан, Д.Чимэддагва, Э.Эрдэнэчимэг
Судалгааны агуулга: Энэхүү үнэлгээний хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн санхүүжилтийн институтын тогтолцоо, зохион байгуулалтыг үнэлэх, Эрүүл мэндийн санхүүжилтэд гарч буй хүндрэлийн шалтгааныг тогтоох,Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах хувилбаруудыг санал болгосон.