Д.Чимэддагва

Д. Чимэддагва нь МУИС болон Японы Сайтама Их сургууль төгссөн. ҮСГ, ЗГХЭГ, СЯ, ЭМЯ-нд газрын даргаар тус тус 20 гаруй жил ажилсан. Мөн ЖАЙКА-н 2 үе шаттай зээлийн төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Түүнчлэн ЭМД-н үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Сангийн яам, НҮБХХ-ийн хамтарсан төслүүд дээр үндэсний зөвлөхөөр “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-н төсөл дээр ажилсан. ОУВС, ЖАЙКА, ДБ болон Японы Хитотсубаши Их сургууль, Австралийн Куенсландын Их сургуулд макро эдийн засгийн чиглэлээр, Английн Камбридже болон Ёоркийн их сургуульд эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Макро эдийн засагг болон эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр 20 гаруй судалгааны ажил хийсэн.

Бүтээлийн жагсаалт

  1. “Mongolian sustainable development model”, The international Mongolian studies, 2017
  2. “Салбар хоорондын тэнцлийн судалгаа”, 2016
  3. “Үндэсний хөгжлийн цогц бодлого төлөвлөлтийн гарын авлага”, MOF, 2015
  4. Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, цаашид баримтлах бодлогын асуудлууд, 2013, УИХ
  5. “Mongolian economic and financial situation”, Russian Eurasian economy&society.2014.05 No.981
  6. “Монгол Улсын санхүүгийн систем дэх урт хугацаатай санхүүжилтын байдлын судалгаа, 2013, ЖАЙКА
  7. Structural Challenges in Infrastructure, Industry and Finance in Mongolia, 2010, Hitotsubashi university, Japan
  8. Монгол улсын эдийн засаг, 3-р бүлэг, Лондон хот, 1998
  9. Монгол Улсын тогтвортой хөгжил,1998
  10. MAP-21: Sustainable Development Project,1998 
  11. Economic Outlook of Mongolia, Ulaanbaatar, 1997
  12. Японы үйлдвэрлэлийн бодлого, Токио, 1996 
  13. Салбар хоорондын балансын судалгааны арга зүй, Токио, 1992
  14. Mонгол Улсын эрүүл мэндийн үндэсний тооцоо, 2005, ДБанк
  15. SHA-based Health accounts in the Asia/Pacific Region: Mongolia, 2007
  16. Эрүүл мэндийн даатгалын гарын авлага, 2007. ЭМЯ
  17. Эрүүл мэндийн даатгалын институцийн үнэлгээ, судалгаа  2011, ДЭМБ
  18. Distribution of health payments and catastrophic expenditure in Mongolia, 2011, (WHO)
  19. Social health insurance development in Mongolia: Opportunities and challenges in moving towards Universal Health Coverage, Chimeddagva D. and others, International Social Security Review, Vol.68, 4/2016
  20. Report on resource allocation and purchasing in Mongolia, WHO, 2017

Б.Булганчимэг

Б.Булганчимэг нь Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгсөж Филиппиний их сургуульд Эмнэлгийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хүүхдийн болон статистикч эмч, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд судлаач, удирдлагын албаны дарга, ЭМЯ-нд Санхүү эдийн засгийн удирдлага төлөвлөлийн газарт орлогч дарга, олон улсын байгууллагуудад зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байсан.
Эрүүл мэндийн мэдээллийн технологи, Эрүүл мэндийн мэдээлэл зүй, Эрүүл мэндийн удирдлага, Эрүүл мэндийн тогтолцооны судлагаа, Эрүүл мэндийн тусламжийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн шинэчлэлт өөрчлөлт, Гүйцэтгэлд суурилсан удирдлага зэрэг сэдвээр Малайз, Филиппин, Солонгос, Швед, Япон улсуудад мэргэжил дээшлүүлсэн.

Бүтээлийн жагсаалт

  1. “Улсын төв эмнэлэгт хэрэгжсэн төлбөрт үйлчилгээ, хавсарсан төлбөрийн үнэлгээ” менежементийн судлагаа;
  2. Шилжилтийн үеийн эрүүл мэндийн тусламжийн тогтолцоо: Монгол, Европын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын судлагааны төв, 2007 он;
  3. ДЭМБ, сонгосон аймаг, дүүргийн эмнэлгүүдэд менежментийн хувьчлалын нөлөөг харьцуулан судласан судалгаа, 2008 он;
  4. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн санхүүжилтийн стратегийн дунд хугацааны үнэлгээ, 2008 он;
  5. Шилжилтийн үеийн эрүүл мэндийн тусламжийн тогтолцоо: Монгол, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлогын судлагааны төв, 2013 он;

Н.Одмаа

Н.Одмаа нь Болгар дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр, 2012 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Н.Одмаа нь 2013-2016 онд Сангийн яам, НҮБХХ-ийн хамтарсан төслүүд дээр үндэсний зөвлөхөөр ажиллаж, Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030,” 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, Засгийн газраас 2016 онд баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ыг боловсруулахад оролцсон. Мөн тэрээр салбарын яамд, нутгийн захиргааны захиргааны байгууллагын албан хаагчдад хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр олон сургалт, семинар удирдан явуулсан туршлагатай бөгөөд хөгжлийн эдийн засаг, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн нөөцийн удирдлагын талаар судалгаа хийх сонирхолтой. Н.Одмаа нь 2018 оноос Шинэ Зеланд улсын Массей их сургуульд докторантаар суралцаж байна.

Бүтээлийн жагсаалт:

  1. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030: Үндэслэл, хамрах хүрээ.” Улаанбаатар, 
  2. “Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний гарын авлага. ”Улаанбаатар,
  3. “Хөгжлийн бодлого төлөвлөлт ба хүртээмжтэй өсөлт.” Өдрийн сонин, 2015 он 9 сар.
  4. “Байгалийн нөөцийн хараалаас зайлсхийх нь: Монгол Улс  Чили Улсаас юу суралцаж болох вэ?”Asian Journal of Public Affairs, Дугаар. 4. 2, 2012. хуудас. 39-52.
  5. “Тогтвортой хотжилт.” Байгаль орчин ба экологи,Дугаар 25.26, 2010, хуудас. 38-39.

Ц.Цолмонгэрэл

Ц.Цолмонгэрэл нь МУИС-Эдийн засгийн сургууль, Манчестерийн их сургуулийн Нийгэм, хууль зүйн сургуульд тус тус магистрын зэрэг хамгаалсан. МУИС-н Эдийн засгийн сургуульд багш, Эдийн засгийн боловсролын төсөлд төслийн зохицуулагч, ЭМЯ-ны Стратеги төлөвлөлтийн хэлтэст эрүүл мэндийн эдийн засагч, Азийн Хөгжлийн Банк (АХБ), Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төсөлд эрүүл мэндийн санхүүгийн мэргэжилтэн, 2006 оноос өнөөг хүртэл АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хоёр дахь шатлалын хөгжлийн төслийн эрүүл мэндийн санхүүгийн мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Номхон Далай Баруун бүсийн төв, ДЭМБ-н техникийн ажилтнаар тус тус ажиллаж байна.

Бүтээлийн жагсаалт:

  1. “Шилжилтийн үеийн Монголы эдийн засаг”. Ардын эрх сонин, 1996 он
  2. “Монгол улсын эрүүл мэндийн даатгалын туршлага: амжилтанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд үү?”, Австралийн Эрүүл мэндийн тойм, 2002 он
  3. 2003 оны эрүүл мэндийн тусламжийн зардал ба санхүүжилт “, Эрүүл мэндийн салбарын 2003 оны жилийн тайлан, ЭМЯ
  4. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилт”, Эрүүл мэндийн салбарын 2004 оны тойм,ЭМЯ
  5. “Эрүүл мэндийн үндэсний тооцоо”, Эрүүл мэндийн менежментийн сургалтын гарын авлага,Улаанбаатар, 2003 он
  6. “Байгууламжийн зардлын судалгаа” Техникийн тайлан.ДЭМБ, 2004 он
  7. “Зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийн судалгаа”. Улаанбаатар, 2005 он
  8. “Монгол улсын эмнэлэгийн үйлчилгээний зардлын судалгаа”. Улаанбаатар, 2005 он
  9. “Эрүүл мэндийн үйлчилгээ, Өртөг тооцох гарын авлага”. Улаабаатар
  10. Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн үнэлгээ”, Эрүүл мэндийн эдийн засгийн сургалтын гарын авлага. Улаанбаатар, 2006

В.Данаасүрэн

В.Данаасүрэн нь МУИС-н ЭЗ-н сургууль болон Удирдлагын академийг магистерээр, Шинэ Зеландын Викториагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. В.Данаасүрэн нь БНХАУ-н Жилинь их сургуульд судлаачаар, ЭЗ-ийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, Энержи Ресурс ХХК-д компанийн нийгмийн хариуцлагын менежер, Үндэсний хөгжлийн хүрээлэн (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухааны академи)-д Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга, МУИС-н ЭЗ-н сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байсан. Одоо Удирдлагын Академын дэд профессороор ажиллаж байна.

Бүтээлийн жагсаалт

  1. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь (Азийн Хөгжлийн Банк)”. Хууль зүйн яам, 2018.01.16-2018.03.16
  2. “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл”. 2016.11-2017.05
  3. “Монгол улсын баруун хэсэгт нэмэгдсэн өртгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь”. 2016.04.01-2017.12.08
  4. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах техникийн туслалцааны зориулалт бүхий TSL төслийн тогтвортой үйл ажиллагаа эрхлэх тусгай байгууллага байгуулах”. 2016.03-2017.03
  5. “Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэг – 1 Хот төлөвлөлт ба дэд салбарын хөгжил – Улаанбаатар хотын нийтийн аж ахуй ба гэр хорооллын хөгжил, хөрөнгө оруулалтын хөтөлбөр (төсөл 45007-003)”. 2015.09.23-2018.02.27
  6. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хүртээмж”. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 01-05
  7. “Байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засаг, төсвийн бодлогын талаарх судалгаа”. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг 10-11
  8. “Хөгжлийн асуудалд учрах Гамшгийн эрсдэлийг бууруулах нь: Монгол улсын үндэсний хэрэгцээг үнэлэх”. 2015.03-04
  9. “Төсөл хэрэгжүүлэх тусгай тусламж: II үе шат “Хоёр шатлалт зээлийн төслийн II үе шат” үнэлгээний тайлан бэлтгэх судалгааны баг”. JICA 2013.08-2014.03
  10. “Монгол улсын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр нөлөө, сургамж”. Эдийн засгийн хөгжлийн яам 02-03
  11. “Монгол Улсын урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ, шаардлага”. JICA 2013.01-06
  12. “Багануур компаний бараа материалын оновчтой хэмжээг толрхойлох”. 2012.04-06

А.Батбаяр

Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн шинжээч мэргэжлээр төгссөн. Одоо эрүүл мэндийн эдийн засагч, санхүүгийн шинжээчээр ажиллаж байна.

Бүтээлийн жагсаалт

  1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртөг тооцох судалгаа 2013 ЭМЯ, ДЭМБ, АХБ, АШУҮИС
  2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн төлбөрийн тогтолцоонд хийсэн үнэлгээ ЭМЯ, ДЭМБ, Дэлхийн банк, Joint learning network 2014
  3. Эрүүл мэндийн салбарын төсвийн төлөвлөлтийн аргачлал 2015
  4. Архины хэрэглээний эрүүл мэнд болон эдийн засагт учруулж буй дарамтын судалгаа ХЗЯ 2015
  5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн суурь үнэлгээ ЭМЯ, АХБ ЭМСХХ5 төсөл 2016
  6. Анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний суурь судалгааны тайлан ДЭМБ, Aliens for Health and Bill and Melinda Foundation 2017