Сургалт, семинар

Эрүүл мэндийн үндэсний тооцоо сэдэвт сургалтыг 4 үе шаттайгаар зохион байгуулсан.

1-р шат: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтануудад зориулсан сургалт семинар

2-р шат: Эрүүл мэндийн яамны харьяа 16 байгууллагын статистикч эмч, нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар

3-р шат: 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгийн статистикч эмч, нягтлан бодогч нарт зориулсан сургалт.

4-р шат: Эрүүл мэндийн үндэсний тооцооны эцсийн үр дүнг 2005 оны 11-р сарын 10, 11 өдөр болсон эрүүл мэндийн санхүүжилтийн Олон улсын зөвлөлдөх уулзалтанд танилцуулж, хэлэлцүүлэг амжилттай болсон.

Эрүүл мэндийн эдийн засаг сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яамны харьяа 16 байгууллага, дүүрэг болон 21 аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгүүдийн удирдах албан тушаалтнуудад болон эдийн засагч, нягтлан бодогч нарт гурван удаагийн сургалт зохион байгуулсан.

2005 оны 9-р сарын 5 өдөр Эрүүл мэндийн салбарт орж буй хөгжлийн албан ёсны тусламжийг судлах түүнд нөлөөллийн үнэлгээ хийсэн тайланг ЗГ-ын ХЭГ-ын хяналт шинжилгээ үнэлгээ, үнэлгээний газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, НҮБ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Олон улсын байгууллагууд болон төслүүдийн төлөөллийг оролцуулан хэлэлцэж, Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төслүүдийн нөлөөллийн үнэлгээг тооцож гаргасан. Мөн 2005 оны 10-р сард Засгийн газрын ХЭГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний газраас зохион байгуулсан “Нөлөөллийн үнэлгээ” сэдэвт семинарт Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд нөлөөллийн үнэлгээ хийх сэдвээр илтгэл тавьж танилцуулан дэмжигдсэн.

Казакстан улсын нийслэлд болсон “Эрүүл мэндийн үнэлгээний тооцоо сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтанд оролцсон.

Тайланд улсын ЭМҮТ-ны системтэй танилцаж туршлага солилцож уулзалт зөвлөгөөнд оролцсон.

Шри-Ланк улсад болсон Ази номхон далайн орнуудын ЭМҮТ сэдэвт хуралд оролцож МУ-ын ЭМҮТ-ны системийн өнөөгийн байдал сэдэвээр илтгэл тавьсан.