Байгууллагын бүтэц

"Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ нь удирдах зөвлөл /9 гишүүнтэй/ гүйцэтгэх захирал, ажилтан, гэрээгээр ажиллах ажилтанууд гэсэн багийн бүрэлдэхүүнтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай байгууллага нь 30 орчим гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эдийн засаг,анагаах ухаан болон нийгмийн эрүүл мэндийн магистр, доктор, дэд профессорын зэрэгтэй хүмүүс ажилладаг. Удирдах зөвлөлийн даргаар Д.Чимэддагва ажиллаж байна.

2015 оноос Н.Одмаа гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байна.