Мэндчилгээ

Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрье!

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Гро Харлем Брундтландын санаачилгаар 2000 онд дэлхийн эдийн засгийн хөгжилд эрүүл мэндийн оруулах хувь нэмэр, цар хүрээг үнэлэн дүгнэх зорилгоор Макро эдийн засаг ба Эрүүл мэнд хэмээх түр хороо байгуулагдаж судалгаанд суурилсан илтгэлүүдийг боловсруулсан.

 

Дээрхи үзэл баримтлалын хүрээнд Макро эдийн засаг ба эрүүл мэнд (МЭЗЭМ) ТББ нь дотоодын боловсон хүчний чадавхид суурилан эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудалд судалгаа, шинжилгээ хийх, цаашид шийдвэрлэх арга замын талаар бодлогын зөвлөмж гаргах замаар Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан.

 

Манай байгууллага өнгөрсөн 11 жилийн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллга, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Макро эдийн засаг болон эрүүл мэндийн эдийн засаг, санхүүгийн чиглэлээр 20 орчим судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулаад байна.

 

Манай байгуллагын нийт гишүүдийн 36 хувь нь доктор, 46 хувь нь магистер, 18 хувь нь бакалавр цолтой судлаачид байна.

 

Бид оюун ухаан, мэдлэг чадварыг дээдэлдэг хүн бүхэнтэй хамтран улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

 
 

ХҮНДЭТГЭСЭН

 

 

 ТЭРГҮҮН  

  Д.ЧИМЭДДАГВА