Байгууллагын тухай

“Макро эдийн засаг ба эрүүл мэнд” төрийн бус байгууллага нь Хууль зүй , Дотоод хэргийн сайдын 2004 оны 03 сарын 06 өдрийн 52 дугаар тушаалаар байгуулагдаж Макро эдийн засаг болон эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр бодлогын судалгаа хийх, сургалт зохион байгуулах болон төсөл хэрэгжүүлэх байдлаар үйл ажиллагаагааявуулж эхэлсэн. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 182/229 тоот тушаалыг үндэслэн“ Эрүүл мэндийн эдийн засаг” мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Түүнчлэн 2009 оны 4-р сарын 3-нд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн Улсын бүртгэлийн гэрчилгээгээ шинэчлэн баталгаажуулсан болно.